
Boost Platform гэж юу вэ?
Boost Platform гэж юу вэ?
Хэрвээ та Фэйсбүүк ашигладаг бол би таныг "sponsored" буюу boost хийсэн статустай ямар нэгэн пост харж байсан гэхэд эргэлзэхгүй байна. Facebook өдөр бүр 5 сая гаруй сурталчилгаа бүүст тохиргоогоор дамжуулан түгээж, сурталчилгаагаа үзүүлэх зорилтот бүлгүүдийг нарийн тохируулах боломжийг олгодог.
Энэ нь хэрэглэгчдийн амьдралын хэв маяг, сонирхол, оршин суугаа газарт нь тохируулсан сурталчилгааг хүргэдгээрээ онцлогтой юм. Харин Boost платформ Монголын сурталчилгааны сувгуудыг нэгтгэж, технологийн шийдлийг ашиглан маркетингийг үр дүнтэй, ухаалгаар ашиглах боломжийг санал болгож байна. Boost-ийг ашигласнаар та:
- Өөрийн бизнесийн онцлогт тохирсон маркетингийн сувгуудыг сонгох
- Таны сурталчилгаа хэдэн хүнд хүрч, ямар үр дүн үзүүлж байгааг бодит өгөгдлөөр хянах
- Сурталчилгааны орон зайтай бол бидэнтэй хамтран ажиллаж манай “publisher”-ийн нэг болох боломжтой.
Бүтээгдэхүүн, үйлчилгээ
Бид одоогоор дараах бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлээд байна.

Телевизүүдийн сурталчилгааны сувгуудыг ашиглах
- Захиалгын нэгдсэн систем
- Ухаалаг дүүргэлт
- Мониторинг (хяналт, тайлан)
- Ухаалаг захиалгын хөтөч (тун удахгүй)
- Үзэлтийн тайлан (тун удахгүй)
Retail Media сурталчилгаа (Сүлжээ дэлгүүр, кофе шоп)
- Лангуун дээрх ТВ сурталчилгаа
- Кофе машины дэлгэц
- ПОС машины дэлгэц
- Дижитал радио
- Вэбсайт
- Сошиал сувгууд (Facebook, Instagram)
Вэбсайт, мобайл аппын сурталчилгаа
- Нарийвчилсан тохиргоо: Хэрэглэгчдийн хэрэглээ болон байршил дээр үндэслэсэн сурталчилгаа явуулах боломж
- Сурталчилгааны үзэлт, даралт гэх мэт дэлгэрэнгүй тайлан мэдээлэл
- Гүйцэтгэлийн тоон мэдээлэлд үндэслэн (real-time) захиалгаа тохируулах боломж
- Захиалгаа удирдах, төлбөр тооцоо хийх, тайлагнах нэгдсэн платформ
Boost платформын давуу талууд:
Та Boost-ээр дамжуулан зар сурталчилгаагаа явуулснаар:
- Нэгдсэн тайлан, статистик үзүүлэлт: Зар сурталчилгаа тань хэдэн удаа, хаана, хэзээ тоглогдож, хэдэн хүнд хүрсэн талаарх үр дүнгийн тайлан мэдээллийг бодитоор (real-time) boost.mn-ээс харах
Та Boost-тэй хамтран ажиллаж publisher буюу зар сурталчилгаа түгээгч болсноор:
- Сурталчилгааны сувгаа таниулах боломж: Сурталчилгааны сувгаа борлуулах, таниулах ажлыг мэргэжлийн туршлагатай багаар гүйцэтгүүлж цар хүрээгээ тэлэх
- Зар сурталчилгаа борлуулах цогц систем: Хэрэглэгчийн удирдах самбар (dashboards), программ хангамжуудын тусламжтайгаар өөрийн сурталчилгааны сувгийг хянах, удирдах
- Уян хатан хамтран ажиллах боломж: Нэмэлт орлого, үйлчилгээний төлбөрийг таны үйл ажиллагааны цар хүрээтэй нь уялдуулан уян хатан нөхцлөөр хамтран ажиллах
- Цахим гэрээ: Манай цахим системээр нэг удаа гэрээ байгуулж, олон захиалагчтай хялбар аргаар хамтран ажиллах
- Хялбар интеграци: Технологи холболтын хөгжүүлэлт, техникийн үйлчилгээг мэргэжлийн хамт олон хариуцан ажиллах
- Нэгдсэн төлбөр тооцоо: Boost платформ нь нэгдсэн ухаалаг төлбөр, тооцооны системтэй тул та захиалагч бүрээс төлбөр хүлээх, нэхэх шаардлагагүй
Boost-тэй хамт амжилтаа ахиул!
Бид сүүлийн улиралд дараах байгууллагуудтай хамтран ажилласан байна.
- Худалдаа Хөгжлийн Банк
- Хаан Банк
- Капитрон Банк
- М-Си-Эс Кока-Кола ХХК
- Скаймедиа Корпораци ХХК
- Моннис Моторс ХХК
- Сискотек Плэймо ХХК...
Манай хамт олны үнэт зүйлсийн нэг нь "customer first" буюу Boost платформыг ашиглаж буй бүх хэрэглэгч бидний санал болгож буй технологийн тусламжтай амжилтаа ахиулахад оршино.
Бид платформдоо байнга шинэчлэлт, хөгжүүлэлт хийж байгаа ба ирээдүйд илүү олон сурталчилгааны суваг, бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэхийг зорьж байна.

